Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Германд 101 настай эмэгтэй хамгийн түрүүнд коронавирусний эсрэг вакцин хийлгэжээ
00

Германд коронавирусийн эсрэг вакцинжуулалт ням гаргаас эхэлсэн байна. Вакциныг хамгийн түрүүнд ахмадын асрамжийн газарт амьдардаг 101 настай эмэгтэйд хийжээ. Мөн уг асрамжийн газрын 40 ахмад, 10 ажилтан тус вакциныг хийлгэсэн аж.
Герман улс коронавирусийн эсрэг вакцин хийж байгаа ч CureVac компанийн шинэ вакцин нь клиникийн эм зүйн туршилтын гуравдугаар шатанд байгаа юм. Уг вакциныг 2,5 мянган хүн дээр туршсан байна.



