Уханийн оршин суугчдын 4.43 хувиас эсрэг бие илэрчээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/china shinjilgee.jpeg

Хятадын эрдэмтэд зарим бүс нутгийнх нь хүн амд үүссэн эсрэг биеийн талаар судалгаа явуулсан байна. Ухань хотын оршин суугчдын 4.43 хувьд эсрэг бие үүссэн нь уг судалгаагаар илэрсэн байна.

Халдвар авсан иргэдийн тоо цөөн байгаа нь цар тахалтай хийсэн тэмцэл амжилттай болсны илрэл хэмээн тус улсын мэргэжилтнүүд дүгнэжээ. Харьцуулан үзвэл, Испанид ийм судалгаа явуулахад иргэдийнх нь тав, швейцарчуудын 11 хувьд эсрэг бие үүссэн байсныг "Lancet" сэтгүүлд тэмдэглэв.