ЭМЯ-нд засвар хийж байсан ажилтны хариу эерэг гарчээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
10
legacy:upload/images/news/ЭМЯ-2020-09-08-122052-1851177587.jpeg

Өчигдөр \2021.01.02\ ЭМЯ-нд ковидын халдвар илэрч хөл хорио тогтоогоод байгаа, мөн ажилтнуудаасаа шинжилгээ авч эхэлсэн тухай манай сайт мэдээлсэн. Харин Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас үүнийг үгүйсгээд байсан билээ. Тэгвэл ЭМЯ-ны хойд байр буюу Азийн хөгжлийн банкны төслийн нэгжийн байранд засвар хийж байсан ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарсан гэж баттай эх сурваж мэдээлж байна. Мөн ЭМЯ-ны ажилтнуудаас өчигдөр шинжилгээ авсан нь үнэн бөгөөд хариу нь өнөөдрөөс гарч эхэлж байгаа ажээ.