МАН-ынхан С.Чулууныг огцруулах шийдэлд хүрч байгаа бололтой

У.Хүрэлсүхийн Засгийн газрын анхны огцрох сайд бараг тодорхой боллоо гэж эх сурвалж мэдээлж байна. Тэр нь соёлын сайд С.Чулуун байх бололтой. Тэрбээр он солигдох мөчтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоотойгоор Соёлын яамны зохион байгуулалт дор “хүүхдийн төлөө фонд” нэртэй төрийн бус байгууллага байгуулж хандвийн үйл ажиллагаа явуулсан нь багагүй хэл ам татлаад байгаа. Асуудлын гол нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө санаачилж “хүүхдийн төлөө фонд”-ыг Засгийн газрын тусгай сан болгон сэргээн байгуулахаар удирдлагуудын түвшинд тохирч, Засгийн газрын гишүүддээ үүрэг өгснийг мэдсээр байж соёлын сайд түүнийг эсэргүүцэж байгаа гэдгээ нотолж тусдаа ТББ байгуулан Ерөнхийлөгчтэй хамт гэдгээ харуулав. Үүнд нь МАН-ын гишүүд дэмжигчид маш их эгдүүцэж байгаа ажээ.
Соёлын сайд С.Чулууныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр сайд болсон гэдэг. Мань хүн ч Ерөнхийлөгчийн хүн гэдгээрээ даналзаж хэний ч үгэнд ордоггүй, засгийн газрынхаа эсрэг том толгой гаргадаг, УИХ-ын гишүүдийн асуултанд тоомжиргүй хариулдаг. Мэдлэггүй мангар тэнэгээр нь дууддаг зэргээр олон хүний дургүйг хүргэсэн байна. Гэнэт идэх гэдсэнд халтай гэгчээр сайдын суудал хурцдаж баавараа дарж чадахгүй яваа нь түүний хүзүүг ороох шалтиг болох нь ээ.
С.Чулууныг огцруулах болсон шалтгаан зөвхөн хүүхдийн фондтой холбоотой биш. Тэрбээр Монголын түүхийн архивын чухал баримтуудыг БНХАУ-д хуулбарлаад өгчихсөн гэдэг хэл ам тасрахгүй яваа. Цаг хугацааны эрхээр энэ нь үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл болох нь тогтоогдож хууль хяналтын байгууллагын үүдийг татахад ойрхон байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. Түүний ТББ байгууллага байгуулсан үйлдлийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг гээд мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэл хийсэн соёлын сайд, дэд сайд нарыг огцруулах ёстой гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлсэн. Мөн хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ч ийм агуулгаар жиргэсэн билээ.
ЗГ-ын тухай хуулийн 20-р зүйл. ЗГ-ын бүрэлдэхүүн. ХНХ Сайдын эрхлэх асуудал: Хүүхэд...
Соёлын сайд өөрт хамаарахгүй өөр сайдын эрхлэх асуудлаар, хууль батлагдаагүй үед УИХ-ын бүрэн эрхийг үгүйсгэж, төсвийн хууль тогтоомж, ЗГ-ын тусгай сангийн тухай хууль зөрчиж, ЗАЛИЛАН хийж ээ. https://t.co/WLBkPnngaC pic.twitter.com/6KK9iNKcWB
— Temuujin Kh (@Temuujin_Kh) December 31, 2020
Б.Энхбаяр: Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох ёстойhttps://t.co/0Fz1C3MsiX pic.twitter.com/HUezpYtg5D
— ӨДРИЙН СОНИН (@DNN_MN) December 31, 2020
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч соёлын сайдын эдгээр үйлдэлд дургүйцэж огцруулах бодолтой байгаа гэдгээ ойрын хүрээлэлдээ ярьсан байна. Түүнийг МАН-ын гишүүн гэдгээ одоо ч нотолж чадахгүй байгаа гэж “Шилэн Цогоо” жиргэсэн. МАН-д түүнийг Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, МоАХ-ны хүн гэдэг яриа газар аваад байгаа гэв.
МАН-ынхан С.Чулууны асуудлыг хэлэлцээд нэгэнт манай намын гишүүн биш, Ерөнхий сайдын танхимын бодлогыг эсэргүүцэж байгаа хүнийг хурдан огцруулах нь зүйтэй гэдэг дээр тохиролцоонд хүрч байгаа гэнэ. Харин тэд ганцхан зүйлээс болгоомжилж байгаа нь түүнийг огцруулснаар гинжин хэлхээ үүсч дараа дараагийн сайд нарт халдвартай Засгийн газрын танхимын тогтвортой байдалд халтай үйл явдал болох вий гэдгээс эмээж байна гэдгээ ярилцсан байна. С.Чулууныг огцруулбал араас нь Т.Мөнхсайхан, Л.Цэдэвсүрэн, Н.Тавинбэх зэрэг сайдуудын асуудлыг УИХ-ын гишүүд тавьж сайд огцруулахыг шаардсан гинжин хэлхээ үүсэх вий гэдгээс эмээж байгаа ажээ.



