Стефэн Көрри 62 оноо авч замналынхаа оргил амжилтыг эвдлээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/steph lillard.jpg

Голден Стэйт Уорриорс баг Портланд Трэйл Блэйзерс багийг талбай дээрээ хүлээж аван 137:122 харьцаатайгаар буулган авлаа. Тус тоглолтод Уорриорс багийн сюпер од тоглогч Стефэн Көрри 62 оноо авч өөрийн замналын оргил үзүүлэлтийг шинэчиллээ. Өнөөдрийн тоглолтод тэрээр 8 холын шидэлт, 18 чөлөөт шидэлт амжилттай болгожээ. 

Харин хожигдол хүлээсэн Портланд Трэйл Блэйзерс багаас Дамиан Лиллард 32 оноо, 6 холын шидэлт амжилттай болгож, Энес Кантер 24 оноо, 12 самбар авсан байна. 

Дэвсгэр мэдээлэл:

Стефэн Көрри найман жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сарын 27-нд Нью-Йорк Никсийн эсрэг 54 оноо авч байсан нь өнөөдрийг хүртэл түүний замналын оргил үзүүлэлт байлаа.