Японд шувууны томуу дэгджээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/NewFolder/japan avian influenza.jpg

Японы төвийн Гифү мужид шувууны томуу гарсан тухай нэгдүгээр сарын 2-нд Kyodo агентлаг мэдээллээ.

Халдварын голомт Минокамо хотын шувууны аж ахуйд илэрчээ. Мужийн удирдлага халдвартай тэмцэх штаб байгуулан ойрын үед хийх ажлаа төлөвлөсөн байна. Улмаар Минокамо хотын шувууны аж ахуйн тахиануудыг устгахаар болжээ. Японд өвчин анх дэгдсэн арваннэгдүгээр сараас хойш 3,8 сая тахиаг устгалд оруулсан байна.