Дархан эрхт “Кью Эс Си” компанийг Дарханы Г.Дамдинням гишүүн дийлэх үү

Улс төр
munkhsukh
munkhsukh
Унших: 2 мин 27 сек
180
legacy:өндөг/tog/untitled-dashboard.png

Нэгэнтээ “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж “Монгол Улсын эзэн” хэмээн хэлж байсан. Тэгвэл “эзэн”-ийн “Кью Эс Си” компани дархан эрхээ хэрхэн эдэлсэн талаар өнгөрсөн даваа гарагт МАН-ын бүлгийн хуралдаан дээр сонсгол хийжээ. Энэ талаар Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагаас удтал дархан эрх эдэлсэн “Кью Эс Си” компанитай үзэлцэх нь тодорхой боллоо.

Хөгжлийн банкнаас зээл авсан топ есөн аж ахуйн нэгжийн нэг, найдваргүй зээлдэгч таван компанийн нэг гэх цол “Кью Эс Си” компанийнх. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн сайт руу орж үзвэл “2014 онд төслийн хөрөнгө оруулагч болох үндэсний “Кью Эс Си” компани нь концессын гэрээгээр “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийг эзэмших болсон бөгөөд 2019 онд төслийг бүрэн хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна” гэжээ. Уг төсөл хоёр жилийн өмнө хэрэгжиж дууссан байх ёстой аж.

Гэтэл төсөл дуусах нь байтугай зорилго нь өөрчлөгдсөн гэдгийг Г.Дамдинням гишүүн ярьжээ. Тэрбээр “Тус гэрээгээр бол “Кью Эс Си” компани 2018 оны дөрөвдүгээр сар гэхэд Металлургийн цогцолборыг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулна гэсэн үүрэгтэй байдаг. Гэтэл 1000 гаруй хүн ажилладаг, төмөрлөгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан энэ үйлдвэр үйлдвэрлэлээ зогсоогоод одоо уул уурхайн компани болоод хувирчихсан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, долоон сая тонн хүдэр зарсан байна. Нэг их наяд төгрөгийн борлуулалт хийсэн хирнээ 2016 оноос хойш татварын өртэй, хуримтлуулж явсаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсад төлөх 45.5 тэрбум төгрөгийн татварын өртэй байна” гэсэн байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Төмөртолгой, Төмөртэй болон Хуст-Уулын төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн анх байгуулагдсан байдаг. “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулж эдгээр ордоос олборлолт хийж, дотооддоо боловсруулах байтал урагш хил давуулан зөөж байгаа нь зүйд нийцэхгүй. Гэвч тэд хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яамтай байгуулсан концессын гэрээндээ найдаж ийнхүү дураараа авирлаж байгаа аж. Уг концессын гэрээг ямар нэг байдлаар төр зогсоох гэвэл “Кью Эс Си” компанийн олон ёстой байсан ашгийг төлөх өрөнд унах аж.

Хөгжлийн банкнаас “Уул уурхай, металлургийн цогцолбор” барих нэрээр авсан 90 гаруй сая ам.долларыг ч эргэн төлөөгүй, цогцолбор ч байхгүй, сүүлдээ бүр орд ч үгүй болох нь. 

Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ авто зам барьж, улсад 253.4 тэрбум төгрөгөөр шахсан луйврыг нь илрүүлж, буцааж төлүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд шүүхээс гаргажээ. Тэгвэл дээрх ордуудын нөөцийг дуусахаас нь өмнө олборлолтыг зогсоохоор УИХ-ын гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний хэрэгжилтийг дүгнэх, шалгах ажлын хэсэг байгуулах санал дээр МАН-ын бүлгийн гишүүд нэгджээ.

Дархан-Уул аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д анх удаа сонгогдсон залуу гишүүн Г.Дамдинням дээрх асуудлыг барьж авсан нь сонгогчдынхоо сайшаалыг хүлээж байна. Гэвч үүн дээр хэрхэн хөдөлж, төрийн зангарагыг хэрхэн гаргахаас түүний улс төрчийн зам урт байх эсэх нь шийдэгдэх биз ээ. Тэрбээр ярилцлагадаа “Заавал үр дүн гаргана” хэмээн хэлжээ...

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Долгормаа5 жил өмнө

    Буцааж аваад улсдаа ашигтайгаар ажил уулаар ай амжилт хүсье

  • Д
    дархан5 жил өмнө

    буцааж авч үйлдвэрийг зориулалтын дагуу ажилллуулах хэрэгтэй. чи чаднааа

  • З
    Зочин5 жил өмнө

    Сэлэм гялс толгой бөндгөс

  • Х
    Х. Баасанцэрэн5 жил өмнө

    Болд Төмөр Ерөө ордыг мөн буцааж авах хэрэгтэй. Буян Жагаа Хятадуудаас буцааж авч чадаж байсан!. Энэ залууд амжилт хүсье! Дарханчууд Монголын ард түмэн дэмжиж байна...

  • И
    иргэн5 жил өмнө

    Улс буцааж авж дийлэх бол уу

  • Б
    Болдоо5 жил өмнө

    2018 онд баттөмөр ингэж сүржигнэж шалгаад сонгуулийн мөнгөө босгосон одоо нутгийн дүү дамдин сүр болж шалгаад харзнах хүлээх шийдвэр гаргуулахаар болсон шүү дарханыхаан шинэ нутгийн удирдлагыг ч худалдаад авсан худлаа гэвэл өчигдөр азаа байдагаа бариад л аймгийн шилдэг болгосрн шүү.улстөр гэдэг насны дарааллаар л идэх юм даа.дарханыхаан 3жил хүлээх шийдвэр гаргахаар болсон.

  • Х
    Харамсаж байна5 жил өмнө

    Төр хөрөнгөө хонгилын үнэлгээ дүгнэлт хонгилын үнэлгээ дүгнэлт гаргуулан алдаж байгаад...Оролцсон бүгдийгсэлэмд

  • Х
    Харамсаж байна5 жил өмнө

    Төр хөрөнгөө хонгилын үнэлгээ дүгнэлт хонгилын үнэлгээ дүгнэлт гаргуулан алдаж байгаад...Оролцсон бүгдийгсэлэмд

  • А
    Ард иргэд5 жил өмнө

    Төрийн өмч ийн луйварчид ийг гэсгээ

  • И
    Иргэн5 жил өмнө

    Буцааж ав

  • И
    Иргэн5 жил өмнө

    Оролцсон болгонийг бүгдийг нь сэлэмдсэн...дуусгаад гүйцээ

  • И
    Иргэн5 жил өмнө

    Хөтөлийн цементийн үйлдвэрийг хонгилын үнэлгээчидээр үнэ дүгнэлт гаргуулан луйвардсан

  • А
    Ард5 жил өмнө

    Хөтөлийн цемент шохойн үйлдвэр мөн ийм замаар хулгайлагдсан.төрд аваач.

  • А
    Ард түмэн5 жил өмнө

    Эрдэнэтийн 49 бас ингэж элбэгдорж нарын бөгс рүү ороод алга болох байжээ. МАН сайн байгаарай даа ард түмэн харж итгэж байна шүү.

  • Б
    би5 жил өмнө

    Сахал Эрдэнэбилэг гэж нэг бирд бнаа

  • С
    Сонгодог луйвар5 жил өмнө

    Төмрийн үйлдвэр ч үгүй . Төмрийн орд ч үгүй. Дээр нь баахан өртэй. Дээр нь Улсын мөнгөнөөс олон зуун тэрбумаар зээл өгчихсөн. Дээр нь Улсын мөнгөөр замаа барьчихсан. ...

  • И
    Иргэн5 жил өмнө

    Хугацаандаа барих цогцолбор нь дуусаагүй бол ямар харицлага хүлээх вэ?Хөтөл цемент үйлдвэрийг бас авсан.

  • Ж
    Женко5 жил өмнө

    Женко авчихсан гэж сонссон. Авсан бүх юмаа дампууруулах юмаа