Коронавирусийг 10 секундэд оношилдог төхөөрөмж бүтээжээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/A device that can diagnose a coronavirus in 10 seconds has been developed.jpg

Туркийн эрдэмтэд коронавирусний халдварыг 10 секундийн дотор оношилдог төхөөрөмж бүтээсэн тухай Билькентийн их сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ.

“Diagnovir” гэж нэрлэсэн уг төхөөрөмж РCR шинжилгээнээс ялгаатай нь сорьцыг олшруулах бус оптикийн дэвшилтэт аргыг ашиглан вирус байгаа эсэхийг илрүүлдэг байна. Вирусийг илрүүлэхийн тулд амны хөндийн салстаас дээж авч, тусгай уусмалаар хольсныхоо дараа төхөөрөмжид байрлуулдаг байна. Хамрын хөндийгөөс биш амны хөндийгөөс сорьц авахад л хангалттай тул энэхүү төхөөрөмж хэрэглэхэд илүү хялбар гэнэ.

Эмнэлзүйн өмнөх судалгаануудаар төхөөрөмж коронавирусийг илрүүлэхэд 99 хувийн үр дүн үзүүлжээ. Эрдэмтэд төхөөрөмжөө олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаас гадна, зөвхөн коронавирус төдийгүй бусад вирусийг илрүүлдэг болгох гэж байгаа юм