Трампыг дэмжигчид Цагаан ордон руу дайрч орж, бослого хийлээ

Дэлхий дахинд
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:өндөг/tog/136665924_3649692218455341_382111550432363162_n.jpg

Америкийн конгресс Жөү Байдены ялалтыг баталгаажуулж, соёрхон батлах хурлыг хийж байх үед буюу 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Трампын дэмжигчид хууль тогтоох байгууллага, конгрессын ордон руу дайрч орлоо. Трамп тэднийг уг жагсаалд турхирч, Байдынгийн ялалтыг үгүйсгэсээр байгаа билээ.

Конгрессын гишүүдийг яаралтай аюулгүй газар руу нүүлгэж амжсан ч мөргөлдөөний үед нэг эмэгтэй буудуулж нас барж, олон хүн гэмтжээ. Цагдаа, тусгай болон үндэсний гвардын цэргийн нэмэлт хүч конгрессын барилгын аюулгүй байдлыг хангахаар шуурхай ажиллаж чадсан байна. 

legacy:өндөг/tog/136652509_3649697668454796_7368191299788857928_n.jpg

Жагсагчдыг турхирсан Трампын жиргээнүүдийг твиттер компани устгаж, аккаунтыг нь 12 цагийн турш түгжсэн байна. Вашингтон ДС хотод маргааш өглөөний 6 цаг /АНУ цагаар/ хүртэл хөл хорио тогтоожээ. Конгрессын гишүүд хурлын танхимдаа эргэн ирж Байденгийн ялалтыг баталгаажуулах хурал үргэлжилж байна.

legacy:өндөг/tog/136940256_3649692111788685_9216416167290923135_n.jpg legacy:өндөг/tog/136806800_3649692201788676_2866277080003016459_n.jpg legacy:upload/protestors.jpg