Гордон Хэйвард 44 оноо авч багаа хожилд хөтөллөө

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Gordan Hayward.jfif

Шарлот Хорнетс Атланта Хокс багууд улирлын эхний тоглолтоо хийж 102:94 харьцаатайгаар Шарлот хожжээ. Шарлот багт энэ улирлаас эхлэн нэгдээд буй Гордон Хэйвард өнөөдөр улирлын шилдэг тоглолтоо үзүүлэн 44 оноо, 7 самбар авсан байна. Мөн драфтын гуравдугаар сонголт Ламело Болл 16 оноо, 8 самбар авч түүнд тус хүргэжээ. 

Харин Атланта Хоксоос Жон Колллинс 23 оноо 11 самбар, Клинт Капела 7 оноо 19 самбар, Кевин Хөрт 19 оноо 6 дамжуулалт үзүүлжээ. Шарлот Хорнетс Дорнод бүсийн 12 дугаар байранд бичигдэж байгаа бол Атланта Хокс есдүгээр байранд бичигдэж байна.