Кэй Ди, Кайри нарын эзгүйд Брүүклин Филаделпиаг хожлоо

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Harris Levert.jpeg

Бүсээ тэргүүлж буй Филаделпиа 76 баг Брүүклин Нетсийн талбайд зочлон тоглож 122:109 харьцаатайгаар хожигдлоо. Брүүклин Нетсээс багийн шилдэг хослол болох Кевин Дурант, Кайри Өрвинг нар тоглоогүй бөгөөд Жо Харрис 28 оноо 6 холын шидэлт амжилттай болгосон бол Карис Левэр 22 оноо 10 дамжуулалт өгсөн байна. 

Филаделпиагаас гарааны хамгаалагч Сэт Көрри тоглоогүй бөгөөд түүнийг нөхөн гараанд гарсан Шейк Милтон 24 оноо 7 дамжуулалт, Жоэл Эмбийд 20 оноо 12 самбар авсан байна. Мөн Филаделпиагийн гарааны тоглогчид бүгд хасах үзүүлэлттэй тогложээ.