Ларри Нанс 100 хувийн довтолгоогоор 18 оноо авлаа

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Larry Nance.jpg

Кливлэнд Кавалерс Мемфис Гриззлэс багууд тоглож 94:90 харьцаатайгаар эцсийн мөчид Кавалерс хожлоо. Кавалерсээс Ларри Нанс Жуниор 18 оноо авсан ба нийт 7 довтолгоо, 4 холын шидэлт гүйцэтгэн 100 хувьтай довтолсон байна. Мөн Андре Драммонд 22 оноо, 15 самбар авч хожил байгуулахад хувь нэмрээ оруулсан байна.

Харин Жа Морантын эзгүйд улирал нь хүндхэн үргэлжилж буй Мемфисээс Ионас Валенчунес 17 оноо 10 самбар, Брэндон Кларк 14 оноо 9 самбар авсан байна.