Мемфис Гриззлэс Брүүклин Нетсийг хожлоо

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/brandon-clarke-and-dillon-brooks.jpg

Багийн од тоглогчдын эзгүйд Брүүклин Нетс Мемфис Гриззлэсийн талбайд зочлон тоглож 115:110 харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Брүүклинээс Кэвин Дурант тусгаарлалтад орсон учраас тоглолтуудыг өнжөөд байгаа бол Кайри Өрвин хувийн шалтгаанаар сүүлийн хоёр тоглолтыг өнжөөд байна.

Ялалт байгуулсан Мемфисээс Дилон Брүүкс 24 оноо 4 самбар, Брэндон Кларк 21 оноо 8 самбар авсан байна. Харин Брүүклин Нетсээс Карис Левэр 23 довтолгооноос 15-ыг амжилттай болгон нийт 43 оноо авсан байна. Таурон Принс 16 оноо, 4 самбар авч багийн бусад тоглогчид мөнгө хангалтгүй тогложээ.