50 гаруй хүнтэй зорчигч тээврийн онгоц сураггүй алга болжээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/1200px-PK-CJG_Boeing_737_Sriwijaya_Air_(8392086882).jpg

Индонезийн нийслэл Жакартагаас хөөрсөн 50 гаруй хүнтэй зорчигч тээврийн онгоц сураггүй алга болжээ.

Sriwijaya Air Boeing 737 нисэх онгоц Баруун Калимантан мужийн Понтианак хүрэх замдаа холбоо тасарсан гэж албаныхан мэдээлэв. Нислэгийг хянах Flightradar24.com вэбсайт нисэх онгоц нэг минутын дотор 3000м гаруй өндөрт хөөрөөд  сүлжээнээс гарсан гэж мэдээлэв. Тус улсын тээврийн яамнаас эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгджээ.