Ламело Болл анхны трибл даблаа гүйцэтгэлээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Lamelo.jpg

Өнөөдөр Атланта Хокс баг Шарлот Хорнетсийн талбайд зочлон тоглож 113:105 харьцаатайгаар Шарлот хожлоо.

Шарлот Хорнетсоос рүүкий тоглогч Ламело Болл 22 оноо, 12 самбар, 11 дамжуулалт өгөн замналынхаа анхны трибл даблыг гүйцэтгэжээ. Мөн Тэрри Розер 23 оноо 4 самбар, ПЖ Вашингтон 22 оноо 7 самбар авсан байна.

Харин Атланта Хоксоос Дэ Андре Хантер 20 оноо 8 самбар, Трэй Янг 15 оноо 10 дамжуулалт, Кам Рэддиш 21 оноо 5 самбар авчээ.