ДЭМБ-ын шинжээчид Коронавирусний үүслийг судлахаар БНХАУ-д зочилно

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/2020 nyt/YIP2020-JANUARY-8-jumbo-v2.jpg

ДЭМБ-ын шинжээчид пүрэв гарагт коронавирусний цар тахлын гарал үүслийг судлахаар БНХАУ-д анх удаа зочлохоо мэдэгдлээ. Гэсэн хэдий ч тэд коронавирусийг анх 2019 оны сүүлээр илрүүлсэн Ухань хотод очих эсэх нь тодорхойгүй байгаа аж. 
Айлчлалын талаарх хэлэлцээрүүд удаан хугацаанд үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн долоон хоногт болох байсан хэдий ч хойшлуулсанд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн аж.
Олон улсын эрдэм шинжилгээний баг БНХАУ-д зочлох аялалдаа гарсныг ДЭМБ болон БНХАУ-ын засгийн газраас мэдээлжээ.