Техас нэг сая хүнд вакцин хийсэн анхны муж улс болжээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/texas.jpg

Техас коронавирусний вакцинжуулалтад нэг сая хүнийг хамруулсан АНУ-ын анхны муж улс боллоо гэж тус муж улсын захирагч Грег Абботт пүрэв гарагт мэдэгдлээ.

Техаст коронавирусийн вакцины эхний тунг 1 043 624 хүнд хийгээд байгааг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл харуулсан байна. Техас вакцины эхний тунгуудыг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нд хүлээн авснаасаа хойш яг нэг сарын дараа нэг сая дахь хүнд вакцин хийснийг Г.Абботт онцлон хэлжээ.