Лаури Марканэн улирлын дээд оноогоо авч Буллс Далласыг хожжээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Bulls.jpg

Чикаго Буллс Даллас Мавериксийн талбайд зочилж 117:101 харьцаатайгаар улирлын тав дахь хожлоо авлаа. Тус тоглолтод Лаури Марканэн энэ улирлын дээд оноо болох 29 оноо, 10 самбар авсан бол Гаррэт Тэмплэ 21 оноо мөн тэднээс гадна дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авсан байна.

Харин багийн эздээс Лука Дончич 36 оноо, 16 самбар, 15 дамжуулалт өгч трибл дабл хийсэн хэдий ч талбай дээр -7 үзүүлэлттэй байжээ. Мөн бэртлээсээ эргэн ирээд удаагүй байгаа Кристапс Порзингис 20 оноо, 8 самбар авсан байна.