Спөрсийн дөрвөн тоглогч 20-иос дээш оноо авлаа

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/spurs.jpg

Сан Антонио Спөрс, Портланд Трэйл Блэйзерс багууд улирлын эхний учраа тоглолтоо хийлээ. Тус тоглолтод 125:104 харьцаатайгаар Спөрс ялалт байгуулсан байна. Спөрсөөс Ламаркус Алдриж, Демар Дерозэн, Патти Миллс, Рүди Гэй нар тус тус 20-иос дээш оноо аван багаа ялалтад хөтөлжээ.

Харин Портландаас Дамиан Лиллард 35 оноо 6 дамжуулалт, Родни Хүүд 21 оноо, Кармело Энтони 14 оноо авсан байна. Ингэснээр Сан Антонио бүсийнхээ тавдугаар байранд, Портланд Трэйл Блэйзерс зургаадугаар байранд жагсаж эхэлжээ.