Брүүклин Нэтс Милуаки Баксыг буулган авлаа

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/kd harden.jpg

Брүүклин Нэтс багт Жэймс Харден нэгдсэнээс хойш тэд хоёр дахь тоглолтоо Милуаки Баксын эсрэг хийж 125:123 харьцаатайгаар хожил байгууллаа. Нэтсээс Жэймс Харден 34 оноо 12 дамжуулалт, Кевин Дурант 30 оноо 9 самбар, Жо Харрис 20 оноо 5 холын шидэлт амжилттай болгожээ. 

Бүсийн тэргүүн баг Баксаас Яннис Антетэкумпо 34 оноо 12 самбар, Крис Миддлэтон 25 оноо 4 бөмбөг таслалт хийсэн хэдий ч холын зайнаас тав шидэн нэгийг ч амжилттай болгоогүй байна.