Байден: Трампын тушаалыг үл харгалзан аялалын хоригийг хэвээр үлдээнэ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Travel.jpg

АНУ өнгөрсөн гуравдугаар сард Европт хязгаарлалт тогтоож, тавдугаар сард Бразилд хил нэвтрэхийг хоригложээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож буй Жо Байдены хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки "Ерөнхийлөгч Дональд Трампын цуцлах тушаалаас үл хамааран АНУ Их Британи, Европын Холбоо, Бразилийн ихэнх хэсэгт зорчихыг хориглох болно" гэжээ.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) өнгөрсөн долоо хоногт гаргасан тушаалын дагуу АНУ дотло ирэх сарын 26-наас хойш нисэх зорчигчид Covid-19 тестийн сөрөг хариу эсвэл эдгэрсэн болохыг батлах бичиг, баримтыг биедээ авч явах шаардлагатай байна.