Уорриорс Лейкэрсийг буулган авлаа

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/golden state.jpg

Голден Стэйт Уорриорс баг Лейкэрсийн талбайд зочлон тоглож 115:113 харьцаатайгаар хожил байгууллаа. Тоглолтын турш Лейкэрс онооны давуутай тоглож байсан хэдий ч дөрөвдүгээр үеийн төгсгөлд хэд хэдэн бөмбөг алдалт хийн эсрэг багтаа боломж олгосоор хожигдлоо. Уорриорсоос Стефэн Көрри 26 оноо 7 дамжуулалт, Келли Үбрэ 23 оноо 2 хаалт хийжээ. 

Лейкэрсээс Деннис Шрүдэр 25 оноо, Леброн Жэймс 19 оноо, Энтони Дэвис 17 оноо, Монтрез Харрел 17 оноог тус тус авлаа.