Японд цасан шуурганы улмаас 130 гаруй машин мөргөлджээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/japan accident.jpg

Ослын зургийг нисдэг тэргээс баримтжуулан дахсан зураг. Зургийн эх сурвалж: Kyodo news

Японы хойд, зүүн хойд нутгуудаар их хэмжээний цас орж, хүчтэй шуурсны улмаас өчигдөр зам тээврийн томоохон осол гарсан байна. Тодруулбал, Мияги мужийн Осаки хотын ойролцоох Тохокү Экспресс хурдны зам дээр 130 гаруй машин ар арааасаа мөргөлджээ. Ослын улмаас нэг хүн нас барж, 17 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.

Ослын улмаас жолооч болон зорчигч нийлсэн 200 гаруй хүн зам дээр боогдож, хаашаа ч явах аргагүй байдалд орсон байна. Тус улсын Засгийн газар Ерөнхий сайдын дэргэдэх гамшгийн удирдлагын төвд шуурхай хурал зохион байгуулж, зам дээр гацсан иргэдийг аврах ажлыг эхлүүлжээ.

Осол болох үеэр салхины хурд 27 м/секунд хүрсэн нь тухайн бүс нутагт нэгдүгээр сард бүртгэгдсэн хамгийн дээд үзүүлэлт болсон ба ойрын өдрүүдэд Хоккайдо арал, Тохокү, Хокүрү бүс нутгуудад цасны хэмжээ нэмэгдэж, зам мөстөхийг Японы цаг уурын агентлагаас анхааруулсан байна.

Эх сурвалж: Kyodo news