А.Навальныйг дэмжигчид Москвад эсэргүүцлийн жагсаал зохиов

Дэлхий дахинд
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/москва.jpg

Caption

ОХУ-ын  шүүх сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг 30 хоног хорих шийдвэр гаргасан талаар бид мэдээлж байсан. А.Навальный энэ сарын 17-ны орой Германаас эх орондоо буцаж ирэхэд нисэх онгоцны буудлаас баривчлагдсан юм. Тэгвэл түүний дэмжигчид Москва хотын Пушкиний талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.  Жагсаал өдрийн 12:30 цагт эхэлжээ. 100 метрийн зайтай цагдаагийн хамгаалалт гарчээ.

legacy:Амараа зураг/maro/наваль жагсаал.jpg

Caption

Пушкиний талбайн автомашины зогсоол иргэдийн машин, цагдаагийн автобусаар дүүрчээ. Алс Дорнодод ч улстөрч Навальныйг дэмжигчдийн үйл ажиллагаа ширүүсч байгаа аж. Жагсаалд оролцогчдыг олноор нь баривчилж байна.