Леброн Жэймс 46 оноо авч багаа хожилд хөтөллөө

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Lebron James.jpg

Лос Анжелэс Лейкерс Кливелэнд Кавалерс багууд улирлын эхний тоглолтоо хийж 115:108 харьцаатайгаар Лейкерс хожлоо. Лейкерсээс багийн ахлагч Леброн Жэймс 46 оноо авч энэ улирлын дээд амжилтаа үзүүллээ. Мөн тэрээр 8 самбар, 6 дамжуулалт өгсөн бол Энтони Дэвис 17 оноо, 10 самбар авч түүнд тус хүргэжээ.

Харин Кавалерсээс Андре Драммонд 25 оноо 17 самбар, Седи Осман 20 оноо 3 бөмбөг таслалт хийжээ.

Ингэснээр Лейкерс улирлын 14 дэх хожлоо байгуулж бүсийнхээ тэргүүн байранд бичигдэж байгаа бол Кавалерс 9 дэх хожигдлоо хүлээж бүсийнхээ 7-р байранд жагсаж байна.