Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Х.Тэмүүжин: Буудлын өрөө орон байрны халдашгүй байдалд хамаарна
10

Хөл хориог сулруулж, зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор олноор нэг өрөөнд цуглах, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл үүссэн эсэхэд гэнэтийн болон түүвэр хяналт шалгалт хийхээр болжээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:
“Буудлын өрөөнд хуульд заасан орон байрны халдашгүй байдал хамаарна. Шүүхийн зөвшөөрөл, оршин суугчийн зөвшөөрөл хоёрын аль нэггүйгээр хууль сахиулагч дураар халдах эрхгүй” гэв.



