Төрсөн өдрөөрөө коронавирусийн улмаас нас баржээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Died of Covid-19 on his birthday.jpg

Их Британийн оршин суугч Клаудия Марш өнгөрсөн Лхагва гаригт 25 насны төрсөн өдрөөрөө Covid-19-ийн улмаас Ливерпүүл дэх Рояал Их сургуулийн эмнэлэгт нас баржээ. Үүнээс өмнө бүсгүй хоолонд дургүй болох эмгэгээр шаналж байжээ.

Гэр бүлийнхнийх нь өгүүлснээр, Марш бүсгүй буяны үйлсэд идэвхтэй оролцдог нэгэн байсан бөгөөд JustGiving хандивын онлайн платформ дээр Whitechapel Center, Talking Eating Disorders гэсэн хоёр буяны байгууллагад мөнгө босгох зорилгоор хуудас нээснээс хойш нийт 17000 гаруй фунт стерлинг цугларсан байна.

Түүний найз, Teds-ийг үүсгэн байгуулагч Лии Бест “PA” агентлагт "Тэр хоолны эмгэгтэй гэж оношлогдсон. Ухаан алдан унаж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч бие нь огцом муудсан. Маш гэнэтийн зүйл болсон. Тэр гайхалтай инээсэглэсэн, гэрэл цацруулсан, хөгжилтэй, эелдэг, хайр татам, маш сайхан бүсгүй байлаа" хэмээн ярьжээ.

Бүсгүйн гэр бүлийнхэн Justgiving.com дээр нээсэн хуудаст "Бидний үзэсгэлэнт охин, хайртай эгч Клаудиа Ливерпүүл хотын Рояал Их сургуулийн эмнэлэгт Covid-19-ийн улмаас 25 насны төрсөн өдрөөрөө таалал төгслөө” хэмээн бичжээ.