Финикс Санс Голден Стэйтийг хожин плэйофф-руу дэвшлээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/pnx suns1.jpg

Коронавирусний улмаас цуцлагдаад байсан Голден Стэйт Уорриорс Финикс Санс багуудын тоглолт өнөөөдөр болж 114:93 харьцаатайгаар Финикс ялалт байгууллаа. Финиксээс Микал Брижс 20 оноо авсан ба түүнээс гадна зургаан тоглогч 10-аас дээш оноо авч багаараа жигд тоглолт үзүүлэн тоглолтод хожсон байна. Ингэснээр тэд улирлын ес дэх хожлоо аван плэйофф-ийн долоо дугаар байрт орж ирлээ.

Харин Уорриорсоос Стефэн Көрри 27 оноо 5 холын шидэлт, Андрью Уиггинс 16 оноо 5 самбар авчээ.