Дамин Лиллардын хожлын шидэлтээр Портланд Буллсыг хожлоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Damian Lillard.jpg

Өнөөдөр Портланд Трэйл Блэйзэрс Чикаго Буллс багууд тоглон 123:122 харьцаатайгаар тоглолтын эцсийн мөчид Дамиан Лиллардын хожлын шидэлтээр Портланд хожлоо. Дамиан Лиллард нийт 44 оноо, 9 дамжуулалт, 8 холын шидэлт амжилттай болгосон бол Энэс Кантер 22 оноо 11 самбар авч түүнд тус хүргэжээ. 

Харин Буллсаас Зак Лавин 26 оноо 7 самбар, Лаури Марканэн 31 оноо 6 холын шидэлт амжилттай болгожээ. Энэ нь Буллсын улирлын 11 дэх хожигдол болж бүсийнхээ 11 дүгээрт бичигдэж байна.