Келли Үбрэ 40 оноо авч замналынхаа оргил амжилтыг эвдлээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/OUBRE.jpg

Голден Стэйт Уорриорс Даллас Маверикс багууд улирлын эхний учраа тоглолтоо хийж 147:116 харьцаатайгаар Уорриорс хожлоо. Уорриорс Келли Үбрэ 40 оноо авч замналынхаа оргил амжилтыг эвдлээ. Тэрээр тоглолтод 7 холын шидэлт амжилттай болгож 70 хувьтай холын зайнаас довтолжээ. Мөн Стефэн Көрри 28 оноо 6 дамжуулалт өгч багийн хожилд хувь нэмрээ оруулжээ.

Харин Далласаас Лука Дончич 27 оноо 6 дамжуулалт, Кристапс Порзингис 25 оноо 5 самбар авчээ. Далласын тааруу тоглолтууд үргэлжилсээр байгаа бөгөөд тэд сүүлийн 10 тоглолтын 8-т хожигдол хүлээсэн ба энэ нь тэдний улирлын 14 дэх хожигдол боллоо.