Лейкэрс зургаа дараалан хожил аваад байна

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/lebron ad.jfif

Лос Анжелэс Лейкэрс Оклахома Сити Тандер багууд улирлын гурав дахь учраа таарсан тоглолтоо хийж 114:113 харьцаатайгаар Лейкэрс хожлоо. Ингэснээр тэд улирлын сүүлийн зургаан тоглолтдоо дараалан ялалт байгуулжээ. Өнөөдрийн тоглолтод Леброн Жэймс 25 оноо 7 дамжуулалт, Монтрез Харрел 20 оноо 4 самбар авч багтаа хожил байгуулахад хувь нэмрээ оруулсан байна.

Харин Оклахомагаас Ал Хорфорд 25 оноо 8 дамжуулалт, Хамидо Диало 15 оноо 13 самбар авчээ. Оклахома Сити Тандер баг Лейкэрстэй хийсэн улирлын гурван тоглолтод бүгдэд нь ялагдсан хүлээсэн байна.