Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Эмма Стоуний тоглосон "Cruella" киноны трейлер цацагдлаа
00

Дисней компани 60 жилийн ойгоо тохиолдуулан "101 далматин" хүүхэлдэйн киноны эсрэг баатрын дүрийн тухай "Cruella" киног энэ оны тавдугаар сард албан ёсоор нээхээр болжээ.
1970-аад оны үеийн Лондонгийн загвар зохион бүтээгч, амьтны үсэн эдлэлд шунан дурлагч Эстеллагийн тухай уг киног найруулагч Крейг Гиллеспи найруулан, гол дүрийг жүжигчин Эмма Стоун бүтээсэн байна.



