Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг аюултай хог хаягдлаа ил задгай хаяагүй

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/бзд эмнэлэг.jpg

Covid-19 халдварын голомт байсан Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хог хаягдлаа ил задгай хаяж байна гэх мэдээлэл цацагдаж, шүүмжлэл дагуулаад байна. Энэ дагуу тус дүүрэг дэх мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт явуулж, нөхцөл байдалтай танилцжээ.

legacy:Амараа зураг/maro/хог.jpg

Шалгалтын явцад аюултай хог хаягдал байхгүй болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,хогийн цэг нь эмнэлгийн энгийн хог хаягдал хаядаг цэг ба аюултай хог хаягдал гэсэн тэмдэглэгээтэй хог хаядаггүй. Хар ууттай тэмдэглэгээгүй хог хаягдал байсан ч аюултай хог биш болохыг нь тогтоожээ. Харин эмнэлгийн энгийн хог хаягдлыг үйлчлэгч хогийн савны гадна хаясан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлгийн удирдлагуудад цаашид анхаарч ажиллах талаар үүрэг өгчээ.