"Gan sport center"-т бүх оддын тоглолтыг шууд дамжуулна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/gan sport center.jpg
legacy:Амараа зураг/all star 2021-1.jpg

Энэ сарын найманд буюу ирэх даваа гарагт NBA-ийн бүх оддын тоглолт болохоор төлөвлөгдсөн. Бүх оддын тоглолтыг "SPS телевиз" шууд дамжуулах ба "Gan sport center"-т NBA сонирхогчдын нэг өдрийн хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ. Тус өдрийн хөтөлбөрт:

- Бүх Оддын Тоглолтыг анх удаа "SPS Television" үзэгчидтэй шууд дамжуулна.
- "NBA TALK" нэвтрүүлгийн бичлэгийг мөн анх удаа үзэгчидтэйгээр зохион байгуулна.
- "GAN Sports Center"-ийн албан бус нээлт болж, арга хэмжээнд ирсэн хүмүүс зааланд тоглож, анхны үйлчлүүлэгчид болох боломжтой.
- Дээд лигийн хоёр багийн нөхөрсөг тоглолт болно.
- Холимог Оддын тоглолт болно гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.