Никола Йокич трибл дабл хийж Денвэр Баксыг хожлоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/nikola jokic.jpg

Денвэр Наггетс Милуакий Бакс багууд улирлын хоёр дахь учраа таарсан тоглолтоо хийж 128:97 харьцаатайгаар 31 онооны илүүтэйгээр Наггетс хожил байгууллаа. Наггетсаас Никола Йокич 37 оноотой трибл дабл хийж багаа хожилд хөтөлсөн бол Жамал Мьюррэй 24 оноо 6 дамжуулалт өгч түүнд тус хүргэжээ.

Харин Баксаас Яннис Антетэкумпо 27 оноо 8 самбар авсан бол Крис Миддлэтон 20 оноо 6 дамжуулалт өгсөн байна. Тус хоёр багийн энэ улиралд тоглосон өмнөх учраанд Милуакий Бакс хожжээ.