Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 58 нас хүрч байна

Social pop
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/батулга.jpg

Өнөөдөр Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн аж.

Ерөнхийлөгч Х.Баттулгын намтраас танилцуулбал,

1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн

1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг Дунд боловсрол эзэмшин төгссөн

1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин

1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач

1990 - 2004 онд "Женко" ХХКомпанийн Ерөнхий захирал

1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпанийн гүйцэтгэх захирал

1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпанийн гүйцэтгэх захирал

2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 - 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 - 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

2006 оноос - Жудо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч

2017 оноос - Монгол Улсын Ерөнхийлөгч