Хоёр бүсийн тэргүүн багуудын тоглолтод Филли илүүрхлээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Embiid mitchell.jpeg

Өрнөд, Дорнод бүсийн тэргүүн байран бичигдэж буй Юта Жазз болон Филделпиа 76 багууд өнөөдөр учраа тааран тоглож нэмэлт цагт 131:123 харьцаатайгаар Филделпиа хожил байгууллаа. Филлигээс Жоэл Эмбийд 40 оноо 19 самбар авсан бол Тобайс Харрис 22 оноо 9 самбар авч хожилд хувь нэмрээ орууллаа.

Харин Ютагаас Донаван Митчел 33 оноо 8 самбар авсан бол Рүди Гобер ердөө 12 оноо 9 самбар авчээ. 

Өнөөдрийн тоглолтын үр дүнд Филли улирлын 24 дэх хожлоо авсан бол Юта 9 дэх хожигдлоо амслаа.