Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Крис Бош, Пол Пийрс нар Алдрын танхимд нэр дэвшжээ
00

Жэймс Нэйсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхимд 2021 онд багтах боломжтой 14 нэр дэвшигчийг зарлалаа. Үүнд, NBA-ийн дасгалжуулагч асан Рик Адельман, лигийн хоёр удаагийн аварга Криш Бош, Финалын үнэ цэнтэй тоглогч Пол Пийрс, таван удаагийн аварга Майкл Күүпэр, анхны хар арьст ерөнхий дасгалжуулагч Билл Расселл, NCAA-ийн хошой аварга, дасгалжуулагч Жэй Райт, хоёр удаагийн олимпын аварга Йоланда Гриффит, WNBA-ийн гурван удаагийн үнэ цэнтэй тоглогч Лоурэн Жексон, WNBA-ийн оны шилдэг дасгалжуулагч Марриан Станли нар нэр дэвшжээ.
Алдрын танхимд багтах гишүүдийг тавдугаар сарын 16-нд зарлаж, ёслолын ажиллагаа есдүгээр сард болох юм.



