Финикс Санс тав дараалсан хожилтойгоор бүсийн хоёрт бичигдэж байна

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/chris poul devin booker.jpg

Финикс Санс Портланд Трэйл Блэйзэрс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 127:121 харьцаатайгаар Финикс хожлоо. Өнөөдрийн тоглолтод Дэвин Бүүкэр 35 оноо 8 дамжуулалт, Крис Пол 19 оноо 7 самбар авсан байна. Ташрамд дурдахад Дэвин Бүүкэр замналдаа 100 дахь удаагаа 30 онооны тоглолт хийсэн байна. 

Харин Портландаас Дамиан Лиллард 30 оноо 8 дамжуулалт, Энэс Кантер 16 оноо 11 самбар авсан байна. 

Финикс бүсийнхээ хоёрдугаар байранд бичигдэж байгаа бол Портланд зургаадугаар байранд жагсаж байна.