Стефэн Көрригийн төрсөн өдөр болж, Дайчид Жаззыг хожлоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/steph birthday.jpg

Голден Стэйт Уорриорс Юта Жазз багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 131:119 харьцаатайгаар Уорриорс хожлоо. Уорриорсоос төрсөн өдөр нь тохиож буй Стефэн Көрри 32 оноо 6 холын шидэлт амжилттай болгосон бол Дрэймонд Грийн трибл дабл хийжээ. Ингэснээр тэдний дөрөв дараалсан хожлын цуврал зогсож бүсийнхээ тэргүүн багийг хожлоо. 

Харин Ютагаас Рүди Гобер 24 оноо 28 самбар, Донаван Митчел, Майк Конли, Жордан Кларксон нар тус бүр 20-иос дээш оноо авсан хэдий ч хожигдол хүлээлээ. Тэд сүүлийн 10 тоглолтын тавд хожиж, тавд хожигджээ.