Буллсаас есөн тоглогч 10-аас дээш оноо авч Торонтог хожлоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Bulls.jpg

Чикага Буллс Торонто Репторс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 118:95 харьцаатайгаар Буллс хожлоо. Буллсаас Патрик Виллиамс 23 оноо авсан бол түүнээс гадна найман тоглогч 10-аас дээш оноо авсан байна. 

Торонтогоос Норман Повел 32 оноо 5 дамжуулалт, Кайл Ловри 20 оноо 8 дамжуулалт өгсөн байна. Өнөөдрийн тоглолтын өмнө Буллс бүсийн 11 дүгээр байранд Торонто 10 дугаар байранд бичигдсэн бол тоглолтын дараа Буллс 10-т Торонто 11-т бичигдэж эхэллээ.