Фото: "Грэмми Авардс" дээрх алдартнуудын хувцаслалт

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/грэмми 2021/grammy award 2021.jpg

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг дуучдыг шалгаруулах Grammy Awards-ийн улаан хивсний ёслол дээр алдартнууд чамин, тансаг, өвөрмөц хувцастай оролцдог нь энэхүү ёслолын нэгэн томоохон хэсэг билээ. Энэ жилийн хувьд цар тахлын үеэр ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа хэдий ч алдартнуудын гоёлд энэ нь сөргөөр нөлөөлсөнгүй. Грэмми авардсын улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудын онцлох хувцаслалтуудыг хүргэж байна.

legacy:Амараа зураг/грэмми 2021/megan thee.jpg

Шинэ шилдэг уран бүтээлчийн шагналыг реппэр Меган Тий Сталлион хүртжээ.

legacy:Амараа зураг/грэмми 2021/78.jpg

Тейлор Свифт зургаан номинацид нэр дэвшсэн бөгөөд "Folklore" цомгоороо энэ оны шилдэг цомог шагналыг хүртжээ.

legacy:Амараа зураг/грэмми 2021/215.jpg

Жил бүрийн Грэмми авардс дээр өвөрмөц хувцасладаг Билли Эйлишийн энэ жилийн хувцаслалт мөн л олны анхаарлыг татав.

legacy:Амараа зураг/грэмми 2021/grab.jpg

Хөтлөгч, комедиан Тревор Ноа: "Энэ бол zoom-ийн уулзалт биш. Намайг ярьж байхад авга маань ардуур алхахгүй" гэж хошигножээ.

legacy:Амараа зураг/грэмми 2021/21.jpg

Харри Стайлз "Watermelon sugar" дуугаараа шилдэг поп дууны шагнал хүртжээ.

legacy:Амараа зураг/грэмми 2021/jyj.jpg

 DaBaby-ийн өвөрмөц хослол болон ногоон өнгийн гутал, малгай хослуулсан нь анхаарал татав.

legacy:Амараа зураг/грэмми 2021/tjr.jpg

Фиби Бриджэсийн араг ясыг дүрслэсэн хувцаслалт энэ жилийн өвөрмөц гоёлуудын нэгээр тодров.

legacy:Амараа зураг/грэмми 2021/ht.jpg

Дожа Кат энэ жилийн ёслол дээр гурван номинацид нэр дэвшжээ.

legacy:Амараа зураг/грэмми 2021/ewa b.jpg

Ая зохиогч, дуучин H.E.R Жорж Флойдын дурсгалд зориулсан "I can't breathe" дуу нь оны шилдэг дуугаар шалгарчээ.