Фото: Норвегийн "тансаг" шорон

Дэлхий дахинд
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/шорон7.jpg

Норвеги нь хүний эрхийг хамгийн их дээдэлдэг улс. Тэгвэл Норвегийн шорон бусад орны хорих газраас эрс өөр. Шоронг хүмүүс төсөөлөхдөө хангамж муутай, орчин нөхцөл тааруу гэж боддог. Гэтэл Норвегийн шорон энэ бодлыг тань эрс өөрчлөх ба тансаг зочид буудалд амарч байгаагаас ямар ч ялгаагүй гэнэ. 

Нарсан ойн дунд 75 акр газрыг эзлэн орших Норвегийн "Halende" хэмээх шорон нь дэлхийн бусад оронд орших шоронгуудтай огт адилгүй юм. Норвегийн хоёр дахь том шорон болох энэ шорон нь 252 сая долларын хөрөнгөөр босчээ. Шоронгийн 250 гаруй хүмүүжигчийг 350 гаруй харгалзагч хянах аж.

Хорин газарт хүнийг тав тухтай байхад зориулсан бүхий д зүйлсийг бүрдүүлж өгсөн байх аж. Тухайлбал, супер маркет, LCD зурагт, сүүлийн үеийн загвартай тавилга, шүршүүр, гал тогоо гэх мэт. Мөн орчин нь маш цэвэр цэмцгэр байдаг байна. Хэрэв хоригдол ажил хийвэл ажлыг нь цагийн 9 ам.доллараар үнэлж цалин өгдөг гэнэ. 

legacy:Амараа зураг/maro/шорон14.jpg legacy:Амараа зураг/maro/шорон13.jpg legacy:Амараа зураг/maro/н шорон.jpg legacy:Амараа зураг/maro/шорон1.jpg legacy:Амараа зураг/maro/шорон2.jpg legacy:Амараа зураг/maro/шорон3.jpg legacy:Амараа зураг/maro/шорон5.jpg legacy:Амараа зураг/maro/шорон6.jpg legacy:Амараа зураг/maro/шорон8.jpg legacy:Амараа зураг/maro/шорон9.jpg legacy:Амараа зураг/maro/шорон12.jpg