Лука Дончич 42 оноо авч Даллас Клипперсийг хожлоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Luka Doncic.jpg

Даллас Маверикс Лос Анжелэс Клипперс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 105:89 харьцаатайгаар Даллас хожлоо. Өнөөдрийн тоглолтод Лука Дончич 42 оноо 9 дамжуулалт өгч багаа хожилд хөтөлсөн бол Кристапс Порзингис 11 оноо 13 самбар аван түүнд тус хүргэжээ.

Харин Клипперсээс Пол Жорж 28 оноо 7 самбар, Кавай Леонард 20 оноо 7 дамжуулалт өгсөн байна. Өнөөдрийн тоглолтын дүнд Клипперс улирлын 16 дахь хожигдлоо авсан ба тэд сүүлийн 10 тоглолтын зургаад хожигджээ.