БНСУ-д байрлах "нил ягаан арал"

Social pop
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/purple 1.jpg

Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсэгт байх Банвул, Бакжи зэрэг арлуудыг "нил ягаан арал" гэж нэрлэдэг. Цөөн хүн амтай энэхүү арлуудад аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор 2015 онд ийнхүү нил ягаан өнгөтэй болгох шийдвэр гарчээ.

Барилгуудын дээврийг шинээр будаж, лаванда цэцэг тарих зэргээр нил ягаан өнгөтэй болгосноос гадна зоогийн газрууд нь нил ягаан тавганд, нил ягаан будаатай хоолоор үйлчлэх зэргээр өвөрмөц өнгө төрхийг бий болгожээ. Жил бүр энэ газарт гайхалтай өнгө төрхийг харах зорилгоор олон жуулчид ирдэг байна.

legacy:hereglesen zurag/purple 3.jpg legacy:hereglesen zurag/purple 4.jpg legacy:hereglesen zurag/purple 2.jpg