Лейкэрс улирлын 30 дахь хожлоо авлаа

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/harrel shroder.jpg

Багийн шилдэг тоглогчид нь гэмтлийн улмаас эзгүй байгаа Лос Анжелэс Лейкэрс сэргээн босголтод орохоор шийдсэн Орландо Мэйжикийн эсрэг тоглож 96:93 харьцаатайгаар хожлоо. Өнөөдрийн тоглолтод Лейкэрсээс Кайл Кузма 21 оноо, Дэннис Шрүдэр 24 оноо, Монтрэз Харрел 18 оноо авсан байна.

Гордон, Вучевич, Фурнэй нарыг солилцоогоор явуулсан Орландо Мэйжикээс өнөөдрийн тоглолтод Двэйн Бэйкон 26 оноо 8 самбар, Мо Бамба 11 оноо 7 самбар авсан байна. 

Лейкэрс өнөөдөр улирлын 30 дахь хожлоо аван бүсийнхээ дөрөвдүгээр байраа хадгалж үлдсэн бол Орландо 31 дэх хожигдлоо хүлээж бүсийнхээ 14 дүгээр байранд бичигдэж байна.