Миами Хит Никсийг хожиж хожигдлын цувралаа зогсоолоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Jimmy Butler.jpg

Миами Хит Нью Йорк Никс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 98:88 харьцаатайгаар Миами хожлоо. Миамигаас Жимми Батлер 27 оноо 6 дамжуулалт, Бам Адебайо 20 оноо 17 самбар авч багаа хожилд хөтөлжээ. Ингэснээр тэд зургаан тоглолт дараалан хожигдоод байснаа зогсоолоо.

Харин Никсээс Жуллис Рандлэ 22 оноо 8 дамжуулалт, Дэррик Рөүс 16 оноо 3 холын шидэлт хийжээ. Нью Йорк Никс бүсийнхээ тавдугаар байранд бичигдэж байгаа бол Миами наймдугаар байранд жагсаж байна.