Инээдмийн баяртай холбоотой улс төрчдийн хөгжилтэй жиргээнүүд

Social pop
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/haha.png

Өнөөдөр бол дөрөвдүгээр сарын 1-ний өдөр буюу “инээдмийн баярын өдөр” юм.  Инээдмийн баяр хэрхэн үүссэн тухай тодорхой баримт байдаггүй ч Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. Жил бүрийн энэ өдөр нэгнээ инээлгэхийн тулд хуурах арга ашигладаг байна. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүдийн инээдмийн баярт зориулж бичсэн хөгжилтэй жиргээнүүдийг хүргэж байна.

Өнөөдөр Оргилын бүх салбаруудаар архи зарна шүү.

— Жамбалын Ганбаатар (@drmlts) April 1, 2021

Намайг дагасан хүн бүрийг Pfaizer вакцинд хамруулна

— Amarsaikhan Sainbuyan (@Healer10497869) March 31, 2021

Өнөөдөр инээдмийн өдөр. Чарли Чаплины алдартай нэгэн эшлэлийг та бүгдэд хүргэе:
“Амьдрал маань бэрхшээл, хүндрэл ихтэй. Гэхдээ миний УРУУЛ үүнийг мэддэггүй , үргэлж инээмсэглэж байдаг.”
Инээмсэглэж яваарай. 😀🤗 pic.twitter.com/sNQ6X6bc2u

— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) April 1, 2021

Өнөөдрийн онцгой үгс: Хэнд ч бүү итгэ. Би тэнэглэх эрхтэй.Чи ч тэнэг, би ч тэнэг,бид бүгдээрээ тэнэг. Марзагнал бол шарталт биш марталт..Үнэн үгээс илүү хэрэгтэй худал үг хааяа тустай.Тэнэгүүдийн өдөр тэнэг нь биш ухаантай нь огцом баярладаг өдөр...Хүсвэл Та үргэлжлүүлээрэй🤠🤡🤪

— Ж.Сүхбаатар (@Sukhbaatar_J) April 1, 2020