Юта Жазз Орландо Мэйжикийг 46 оноогоор хожлоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Donovan Mitchell.jpg

Юта Жазз Орландо Мэйжик багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 137:91 харьцаатайгаар буюу 46 онооны давуугаар Юта хожлоо. Бүсээ тэргүүлж буй Юта сүүлийн есөн тоглолтод дараалан ялалт байгуулаад байна. Өнөөдрийн тоглолтод Донаван Митчэлл багаа тэргүүлэн 22 оноо авсан бол Инглэс, Богданович нар тус тус 17 оноо авчээ. 

Харин Орландогоос Вендэл Картэр 19 оноо 12 самбар, Чума Окек 16 оноо авсан байна. Мэйжикийн хувьд унах тактик хэрэгжүүлж байгаа бөгөөд бүсийнхээ 13-т бичигдэж байна.