Даллас Маверикс Юта Жаззын хожлын цувралыг зогсоолоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/dallas.jpg

       Даллас Маверикс Юта Жазз багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 111:103 харьцаатайгаар Даллас хожлоо. Өнөөдрийн тоглолтод Далласаас Лука Дончич 31 оноо 9 самбар, Дориан Ф-Смит 23 оноо 6 самбар авч багаа хожилд хөтөлжээ.

          Харин есөн тоглолт дараалан хожоод байсан Юта Жаззаас Майк Конли 28 оноо 6 холын шидэлт, Рүди Гобер 14 оноо 15 самбар авсан байна.